Улс төр

2017 / 03 / 27 | Даваа 17:21

ЛОНДОН./BBC/. Европын Холбоо задран унана, учир нь ийм холбоо хүмүүст цаашдаа огт хэрэггүй гэж Францын Ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэл баримтлалтай “Үндэсний фронт” намаас нэр дэвшин өрсөлдөж буй Марин Ле Пен дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ мэдэгджээ.

2017 / 03 / 27 | Даваа 16:26

РАККА. /BBC/. “Лалын улс” бүлэглэлийн түшиц газар болоод байсан Ракка хотын ойролцоох нисэх хүчний баазыг бүрэн хяналтдаа оруулсан тухайгаа АНУ-аас дэмжлэг авдаг Сирийн босогчид мэдэгдлээ.

2017 / 03 / 27 | Даваа 16:07

ВАШИНГТОН./TASS/. Төрийн тэргүүний албыг найман жил хашсаныхаа дараа амарч буй АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Францын Полинезийн бүлэг арлуудын Тетироа аралд очиж, Цагаан ордонд ажиллаж байсан үеийнхээ дурсамжийг бичихээр шийджээ. Энэ тухай ням гарагт “The Washington Post” сонин Америкийн төрийн тэргүүн асанд ойр эх сурвалжийн ярьсныг иш татан мэдээлжээ.

2017 / 03 / 27 | Даваа 15:23

БЭЭЖИН. /ТАСС/. БНХАУ-ын эрх баригчид гадаадын 90 гаруй улс оронд орогнож байсан 2566 авилгачийг эх оронд нь буцаан авчирчээ. Ингэхдээ тэдний авч гарахаар завдаж байсан 8,6 тэрбум юанийг хураан авсан байна. Энэ тухай “China Daily” сонин 2014-2016 онуудад явагдсан “Тэнгэрийн сүлжээ” гэдэг ажиллагааны талаар мэдээлэхдээ тодруулжээ.

2017 / 03 / 27 | Даваа 13:42

СӨҮЛ. /Ёнхап/. Өнөөдөр Өмнөд Солонгосын прокурорууд тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг авлигын хэрэгт буруутган баривчлах зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2017 / 03 / 27 | Даваа 13:20

ЖУБА. /Al jazeera/. Өлсгөлөнд нэрвэгдээд буй Өмнөд Судан улсад хүмүүнлэгийн зургаан ажилтан гэнэтийн халдлагад өртөн амь насаа алдсан тухай НҮБ мэдэгдлээ.

2017 / 03 / 27 | Даваа 13:14

ЛОНДОН./BBC/. Ням гарагт Орост болсон авлигын эсрэг жагсаал цуглаанд оролцсон хэдэн зуун хүнийг баривчлан саатуулсныг АНУ-ын Төрийн Департамент буруушаав. Энэ хэрэг явдал нь ардчиллын үнэт зүйлсийг доромжилсон үйлдэл боллоо гэж Төрийн Департамент үзжээ.

2017 / 03 / 27 | Даваа 12:43

ИСЛАМАБАД. /VOA/. Пакистан улс Афганистантай залгаа хилийнхээ дагуу хана босгож эхэлснээр хил дамнан үйлдэж буй халдлагад өртөмтгий бүс нутгуудаа хамгаалахыг зорьж байна.

2017 / 03 / 27 | Даваа 12:33

ВАШИНГТОН. /VOA/. Ням гарагт Саар мужид болсон сонгуульд Германы Канцлер Ангела Меркелийн баруун төвийн үзэлт нам илт давуугаар ялалт байгууллаа.

2017 / 03 / 27 | Даваа 11:02

ЛОНДОН./BBC/. Москвад болсон авлигын эсрэг зөвшөөрөлгүй жагсаалын үеэр Алексей Навальный болон түүнийг дэмжигчид болох хэдэн зуун хүнийг баривчилжээ. 500 орчим хүн баривчлагдсан гэж Дотоод хэргийн яамны Москва хот дахь газрын хэвлэлийн алба мэдэгдсэнийг Интерфакс иш татан уламжиллаа.

Pages