Спорт

2017 / 04 / 13 | Пүрэв 15:13

МОСКВА./TASS/. Португалын шигшээ баг, Испанийн “Реал” клубын довтлогч Криштиану Роналду Европын цомын тэмцээнүүдэд 100 гоол оруулсан хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн анхны хөлбөмбөгчнөөр тодорлоо.

2017 / 04 / 13 | Пүрэв 03:50

ХӨХХОТ. /Xinhua/. Жүдогийн Гран При тэмцээн /The 2017 World Judo Grand Prix/ Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны /ӨЗО/ төв Хөххотод зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 2-ны хооронд болно гэж албаны хүн мэдэгдлээ.

2017 / 04 / 12 | Лхагва 08:06

БЕРЛИН. /ВВС/. Германы хөлбөмбөгийн “Боруссия Дортмунд” багийн тоглогчдын сууж явсан автобусны хажууханд орон нутгийн цагаар мягмар гарагийн 19:00  цагийн үед дэлбэрэлт болсон тухай тус улсын цагдаа нар мэдэгдлээ.

2017 / 04 / 11 | Мягмар 15:49

МОСКВА./TASS/. Грекийн Хөлбөмбөгийн холбоо олон жилийн турш үндэсний шигшээ багийн тоглогчид болон тус багийн ажилтнуудыг нууц камер, нууцаар сонсох төхөөрөмж ашиглан тагнан мөшгиж байсан байна. Энэ тухай Олон улсын Хөлбөмбөгийн холбооны мэдэгдлээс иш татан Франс Пресс агентлаг мэдээллээ.

2017 / 04 / 11 | Мягмар 14:45

МОСКВА./TASS/.АНУ, Канад, Мексик гэсэн гурван улс 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулахаар өрсөлдөх мэдүүлгээ өгчээ. Энэ тухай Нью-Йорк хотод болсон хэвлэлийн хурлын үеэр гурван улсын хөлбөмбөгийн холбоодын төлөөлөгчид мэдэгдсэн байна.

2017 / 04 / 11 | Мягмар 14:05

МОСКВА. /TASS/. Олон улсын шатрын холбооны /FIDE/ ерөнхийлөгч Кирсан Илюмжинов ерөнхийлөгчийн албан тушаалд хэвээр үлдэх боловч ажил үүргээ нэлээд хязгаарлагдмал байдалд гүйцэтгэхээр болжээ. Уг хязгаарлалтууд нь FIDE-гийн санхүү, хууль эрх зүй, ажил хэргийн хүрээг хамаарч байгаа юм. Афинд даваа гарагт болсон FIDE-гийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар ийм шийдвэр гаргасан байна.

2017 / 04 / 11 | Мягмар 12:59

ТОКИО. /NHK/. Японы алдарт уран гулгагч Асада Мао зодог тайлах гэж байна.

2017 / 04 / 10 | Даваа 12:32

МОСКВА. /TASS/. А.Овечкин Үндэсний хоккейн лигийн /NHL/ түүхэнд 12 улирал дараалан клубынхээ шилдэг мэргэн бууч болсон анхны тоглогчоор шалгарчээ.

2017 / 04 / 10 | Даваа 11:22

МОСКВА. /TASS/. “Оклахома" багийн холбон тоглогч, хамгаалагч Расселл Уэстбрук NBA-гийн аварга шалгаруулах тэмцээний нэг улирлын тоглолтод хийсэн трипл-дабл-ын тоогоор рекорд тогтоожээ.

2017 / 04 / 07 | Баасан 09:46

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. “Рио -2016” Олимпын наадмын марафон гүйлтийн аварга Жемима Сумгонг сэргээшиийн шинжилгээнд унажээ.

Pages