Сонин хачин

2017 / 04 / 13 | Пүрэв 15:07

ОТТАВА./ВВС/. Нобелийн Энх тайвны шагналт Малала Юсафзай Канадын хүндэт иргэн боллоо.

2017 / 04 / 13 | Пүрэв 14:29

АСТАНА./КАЗИНФОРМ/. Жуулчид Ром хотын “Треви” усан оргилуур руу 2016 онд 1,4 сая евро шиджээ гэж La Repubblica сонинд бичсэн байна. 

2017 / 04 / 13 | Пүрэв 13:39

ТОКИО. /TASS/. Нутгийн нэн ховор сортын мангоны хос үр Японы өмнөд нутгийн Миязаки хотод дуудлага худалдааны үеэр 400 мянган иенээр /3,7 мянган доллар/ зарагдсан нь үнийн хувьд дээд амжилт боллоо. Уг хос үрийг Фукуока хотын нэгэн их дэлгүүрийн эзэн худалдаж авсан тухай Kyodо агентлаг мэдээлжээ.

2017 / 04 / 12 | Лхагва 16:14

МОСКВА./TASS/. Скафандр өмссөн сансрын нисэгчийн дүрс бүхий “Анхдагчдын эрин” гэдэг нэртэй аварга том агаарын бөмбөлгийг Москвагийн тэнгэрт хөөргөжээ. Энэ тухай Bazelevs кино компанийн тараасан мэдээлэлд өгүүлжээ.

2017 / 04 / 12 | Лхагва 09:25

ТАЙПЕЙ. /Reuters/. Муур болон нохойг хүний хэрэгцээнд зориулан нядлахыг хориглох тухай хуулийн төслийг Тайванийн парламент баталжээ.

2017 / 04 / 10 | Даваа 14:55

ДУБАЙ. /ChannelNewsAsia/. Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ иргэний агаарын тээврийн “Emirates Airlines” компани дэлхийн хамгийн шилдэг иргэний агаарын тээврийн компаниар шалгарсан тухай аялал жуулчлалын салбарт судалгаа явуулж, мэдээ мэдээллээр хангадаг Америкийн “TripAdvisor” компани мэдэгдлээ.

2017 / 04 / 10 | Даваа 14:01

ШИНЭ ДЕЛИ. /theguardian/. Сармагчингууд өсгөсөн гэж үзэж байсан хойд Энэтхэгийн ойгоос олдсон охины түүх өөрөөр эргэж байна. Катарниагат гэдэг дархан цаазат газрын байгаль хамгаалагчид 1 дүгээр сард 8 настай, нүцгэн, дөрвөн мөчөөрөө мөлхөж явдаг охиныг олсон бөгөөд түүнийг сармагчингуудтай хамт хэдэн жил амьдарч байсан гэж үзэж байсан юм.

2017 / 04 / 10 | Даваа 11:42

ЭР-РИЯД. /ВВС/. Нийслэл Эр-Рияд хотын захад Гибралтарын хоолойгоос 50 дахин том талбай бүхий томоохон зугаа цэнгэлийн хот барих төлөвлөгөөг Саудын Арави улс баталжээ.

2017 / 04 / 10 | Даваа 10:12

АНКАРА. /ВВС/. Туркийн иргэний агаарын тээврийн “Turkish Airlines” компанийн нисэх багийн гишүүд 12800 м-ийн өндөрт нэгэн шинэ зорчигчоо хүлээн авчээ.

2017 / 04 / 05 | Лхагва 16:10

БЭЭЖИН./Xinhua/.Тэрбумтан Уоррен Баффет Хятадын зах зээлд гаргадаг “Cherry Coke” интоорын ундааг сурталчилж байгаа бөгөөд энэ ундаа удахгүй олны таашаалыг хүртсэн ундаа болно гэдэгт “Coca Cola”  компанийн хамгийн том хөрөнгө оруулагч итгэлтэй байгаа ажээ.

Pages