Соёл урлаг

2017 / 03 / 27 |
0

Өнгөрөгч онд археологийн малтлагаар 13-р зууны үеийн бурхны баримлын хэсэг олдсон Монгол Улсын Говь-Алтай аймгийн Шарга сумын Халзан ширэг гэдэг газрыг Чингис хааны Төв, Дундад Азид нэвтрэх замын цэргийн түшиц - Чинхай балгас мөн гэдгийг Монгол-Японы хамтарсан археологийн “Бичээс” төслийн багийнхан тогтоожээ.

2017 / 03 / 27 |
0

Хувцас болон эдийн соёлоороо Азидаа алдартай Монгол Улсын Дарьганга угстаатнуудын бүтээсэн эхнэр хүний хувцас хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйлс  Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж байна.

 2500 гаруй үзмэртэй тус музейн онцлох үзмэрийн нэг энэхүү иж бүрдэл нь Дарьганга эхнэрийн малгай, дээл, ууж, толгойн болон хувцасны гоёл чимэглэл, гутал зэргээс бүрддэг. Малгайн шовх орой нь сүмбэр уулыг бэлгэддэг бөгөөд түүнийг тойрсон 32 ширээс нь нийт монгол угсаатны төлөөлөл хэмээн тайлбарладаг байна.

2017 / 02 / 21 |
0

Монголчуудын адуу маллах өв соёлыг олон улсад сурталчлах зорилготой “Талын түмэн адуу” арга хэмжээ энэ сарын 18-19-нд Төв аймгийн Алтанбулаг суманд болов.

2017 / 02 / 16 |
0

Авьяаслаг Монголчууд" шоуг хоёр жил дарааллан амжилттай зохион байгуулсан "Монгол ТВ"-ийн уран бүтээлчид дэлхийн телевизийн салбарын хамгийн том контент "The Voice" шоуг " эх орондоо хийхээр болжээ.

2017 / 02 / 15 |
0

Монголын үндэсний музейгээс “Шинэ үзмэрийн дээжис” үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Pages